Дэлхийн оюутны спортын зуны XXIX Универсиадын Монголын багийн бүрэлдэхүүнд оролцож наадмын мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж, оюутны спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг тань үнэлэн, Монгол улсад телевизийн салбар үүсч, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тохиолдуулан сурвалжлагч Отгонбаяр овогтой Сонинбаярыг Монголын оюутны спортын холбооны хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр сайшаан шагнагджээ. Залуу спортын сэтгүүлчдээ амжилт хүсье.
