Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “Универсиад-2017” уламжлалт XX их наадам өнөөдөр эхлэж байна.

Энэ наадам нь 9-р сарын 24-27 ны өдрүүдэд болох бөгөөд ОХУ, БНХАУ-ын баг тамирчид, оюутнууд урилгаар оролцож байгаа юм.

Наадамд орон нутгийн мэргэжлийн боловсролын 8 их дээд сургууль, коллежийн оюутнууд спортын 6, урлагийн 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ын төлөө өрсөлдөнө.

0
0
0
0
0
0