Эмзэг бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээ хүрлээ


8 жил

    Нийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан төрийн үйлчилгээг эмзэг бүлгийн иргэдэд ойртуулах зорилготой ‘’Нэг цэгийн үйлчилгээ”-ний өдөрлөг өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.


Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулсан тус өдөрлөгийн үеэр Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан хүргэж, тулгамдсан асуудлаар нь заавар зөвлөгөө өгчээ. 


Тухайлбал, дүүргийн Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв зэрэг харьяа хэлтэс албадын ажилтан, алба хаагчид нийт 31 эмзэг бүлгийн иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү