Өнөөдөр болох үйл явдлууд


8 жил

10:00 цагаас Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд "НИТХ-ын XI хуралдаан" болно. 

10:00 цагаас Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн 504 тоотод Нийслэлийн ЕБС-ийн захирлуудын удирдлагын арга барилыг сайжруулах нь сэдэвт сургалт эхэлнэ.

10:00 цагаас Монгол Улсын хэмжээнд хяналт хэрэгжүүлж буй нийт Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүд зургаан газар эрчимжүүлсэн шалгалтаар гарч, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийнэ.

11:00 цагаас “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн нээлт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны 10 давхрын хурлын танхимд болно.

11:00 цагаас 100 айл төвийн хойно байрлах 186-р тусгай цэцэрлэг дээр хандивын үйл ажиллагаа болох бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын алба хаагч нар буюу НҮБ -ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хамт олон оролцоно.


11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Бизнес эрхлэгч, ажил олгогчдын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

14:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд "Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг" хэлэлцүүлэг болно.

16:00 цагаас Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Намар-2017” үзэсгэлэнгийн нээлт болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү