Ургац хураалтын явц 70-90 хувьтай байна


8 жил

    Манай улс сүүлийн жилүүдэд төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангаж ирсэн. Харин энэ жил 74 хувийг бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Бусад хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангахаар байна.  

Одоогоор ургац хураалтын явц 70-90 хувьтай байна. Тодруулбал, есдүгээр сарын 20-ны байдлаар нийт 68500 тонн үр тариа, 35700 тонн төмс, 36000 тонн хүнсний ногоо, 12400 тонн тэжээлийн ургамал хураажээ.

Харин энэ жил нийт ургацын 48 хувийг алдаж мэдэхээр байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдээд байгаа. Учир нь ирэх өдрүүдэд нойтон цас унах төлөвтэй байгаа тул илүү ихийг алдаж мэднэ хэмээн анхааруулсант юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү