Засгийн газарт цалин нэмэх шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул сургууль, цэцэрлэгийн багш нар маргааш болон энэ сарын 26-ны өдөр ажил хаяхаар болсон. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэлийн албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд “…Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа…
Ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна” гэжээ.
МЭДЭГДЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ.