Төрийн байгууллагуудын ажлын гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулах, төсөв хөрөнгийг хэмнэх, төрийн үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар “Эйбл софт” ХХК-тай хамтран 14 сум, төрийн болон төрийн өмчит 120 гаруй байгууллагын дарга, эрхлэгч, хүний нөөц, бичиг хэргийн ажилтан зэрэг 500 гаруй ажилтан, албан хаагчдад программын сургалтыг зохион байгуулж байна.

"Able" бол байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн програм хангамжуудын сан бүхий вэб платформ юм.
Энэхүү программыг Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 430 гаруй байгууллага өөр хоорондоо холбогдон өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
