УИХ-ын намрын ээлжит чуулганы тов тодорхой болов. Чуулган ирэх сарын 2-ны даваа гарагт эхэлнэ.
Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулган хуралдуулахыг удаа дараа шаардсан ч эрх баригч нам ирэх даваа гарагт эхлэх намын бага хурлынхаа дараа чуулганыг нээхээр шийдвэрлэжээ.
Арав хоногийн дараа эхлэх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний болон чухал асуудал нь шинэ Ерөнхий сайдын томилгоо байх болно.