Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж байна


8 жил

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Швейцарийн хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран “Налайхын уурхайн эдэлбэр газарт нүүрс олборлож буй иргэдийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Налайх дүүргийн Монгол Германы хамтарсан ашигт малтмал геологи технологийн сургууль дээр  зохион байгуулж байна.



Хэлэлцүүлгийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.

Хэлэлцүүлэгт Уул уурхайн яамны төлөөлөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, шүүх прокурор, цагдаа, эрүүл мэндийн байгууллага болон бичил уурхайн бизнес эрхлэгчид, иргэд зэрэг нийт 60 гаруй хүн оролцож байна.



Хэлэлцүүлгийн зорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, харилцан ажиллагааг боловсронгуй болгох, бичил уурхайн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү