Диснейн туфль эрэлттэй байна

Диснейн туфль эрэлттэй байна


7 жил

Хурмын ёслолоо хийж буй сүйт бүсгүй болгон нэг өдөр үлгэрийн гүнж байхыг хүсдэг. Тэгвэл тэдэнд зориулж Английн загвар зохион бүтээгч Бекки Бу Диснейн хүүхэлдэйн киноноос сэдэвлэн, өвөрмөц өнгө төрхтэй туфль зохион бүтээжээ. Алдарт зохион бүтээгч Бекки “Гоо үзэсгэлэн ба Араатан”, “Цасан цагаан ба долоон одой”, “Покахонтас, “Лусын гүнж” зэрэг хүүхэлдэйн киноны дүрсийг туфлийнхээ загвар шингэсэн байна. 

Тэр цахим худалдаагаар 'Гоо үзэсгэлэн ба араатан” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн туфлийг хамгийн их борлуулжээ. Энэ туфль нь  204 ам.долларын үнэтэй юм байна.  Эдгээр туфлийг Бекки цагаан нимгэн арьс болон мөнгөлөг металлаар чимэглэсэн бөгөөд энэ төрлийн чимэглэлтэй туфль нь сүйт бүсгүйчүүдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг ажээ. 

Эх сурвалж: news.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү