Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авна


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Долоон сая еврогийн өртөг бүхий “Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” төслийг санхүүжүүлэх Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалагт олгож, төслийн гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулж, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод даалгав. 

Эмнэлгийн шинэ цогцолборыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг БНАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр суурилуулсны дараа Улсын комисс ажиллахаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү