МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Хурлаар намын бага хурлынхаа товыг гаргасан байна. Тодруулбал, тус нам энэ сарын 25-нд хийх тов тогтоожээ.
Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 21.2-т зааснаар эрх баригч нам шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор тодруулах ёстой. Энэ хугацаа аравдугаар сарын 7-ноор дуусгавар болж байгаа юм. Тиймээс үүний өмнө Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын ээлжит чуулганаар томилох юм байна.