918.355 м.кв талбайн шарилж, зэрлэгийг устгалаа


8 жил

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн НҮГ I, II, III, IV болон иргэн, аж ахуйн нэгж байгууллага, зам талбайн цэвэрлэгч, иргэдийн бүлэг нийлсэн 15 мянган хүн нэгдэж нийт 815.900 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг түүж цэвэрлэлээ.


Мөн “Шарилжгүй Улаанбаатар-2” аянд дүүргийн 78 иргэдийн бүлэг, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, Сууц өмчлөгчдийн холбоод мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон. Аяны хүрээнд нийт 102.455 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан байна.


Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтээс бусад мэргэжлийн байгууллагатай хамтран дээрх аяны хүрээнд үе шаттай ажлуудыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд нийт 918.355 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг 17 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж устгав.

21730849_1717502194959082_4075937751163255646_n

21731171_1717511601624808_3870182873777788173_n

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү