108 метр эсгий зээгт ширмэлээр урласан "Монголын Нууц Товчоо"-г танилцууллаа

108 метр эсгий зээгт ширмэлээр урласан "Монголын Нууц Товчоо"-г танилцууллаа


7 жил

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нэгэн гэр бүл эсгий дээр Монголын нууц товчоо урлах санааг гаргасан юм.

Санаачлагч гэр бүлийн эзэгтэй Г.Нарантуяа

108 м эсгий Монголын нууц товчоог Геннисийн номонд бүртгүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй нэгдэн хоёр жилийн хугацаан урлаж дуусгажээ. Монгол улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид зээглэн ширэн оёдлыг заалган хийсэн байна.

Энэ Монголын нууц товчоо нь цаашид Хэнтий аймгийн эхэнд байрлах 24 ханатай гэрт түүхийн өв соёл болон хадгалагдан үлдэх юм гэнэ.  

 

   

Олон нийтэд танилцуулах ёслолд ӨМӨЗО хүмүүс, Оросын Тывачууд болон 21 аймгийн төлөөлүүд ирсэн юм. Мөн үер Геннисийн номны үзэсгэлэн болсон бөгөөд 2000 оноос хойшхи англи хэл дээрх бүх номнууд тавигдаж, харин 2016 оны геннисийн амжилтууд ном монгол хэлээр  хэвлэгдсэн нь мөн тавигдсан байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү