Яруу найрагч Г.Сэр-Одын 100 жилийн ойд зориулсан чөлөөт уншлага, өдөрлөг болно


8 жил

Монголын уран зохиолын билэгт хөвүүн Гомбын Сэр-Одын 100 жилийн ойд зориулсан яруу найргийн чөлөөт уншлага, өдөрлөг энэ сарын 22-нд Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд болно.

Уг арга хэмжээг МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан МЗЭ, Хүүхдийн төв номын сан, Залуу нас уран зохиолын сонин хамтран зохион байгуулах юм.

Тус өдөрлөгийн үеэр Г.Сэр-Одын шагналтнуудын бүтээл туурвилын үзэсгэлэн гарах бөгөөд дээрх шагналыг хүртсэн эрхмүүддээ гарын бэлэг гардуулах юм байна. 

Сонирхуулахад Г.Сэр-Од нь 1917 онд Сэлэнгэ аймгийн Арбаянгол суманд төрсөн бөгөөд 23-хан наслахдаа Монголын утга зохиолд сор болсон “Өвлийн нэгэн өглөө”, “Дөмөн”, “Хавар”, “Намар” зэрэг уран бүтээл туурвин үлдээсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү