Apple компани жил бүрийн 9-р сард өөрийн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг. Өнгөрсөн шөнө тэд Apple Watch Series 3 цаг, Apple TV 4K, мөн iPhone 8, 8+, iPhone X (iPhone 10 гэж дуудах юм байна.) утаснуудаа танилцууллаа. Анхны iPhone утас мэндэлсний 10 жилийн ойтой зэрэгцэн гарч буй шинэ утаснуудад Apple-ийн үнэнч хэрэглэгчид төдийгүй, технологид дурлагсад маш өндөр хүлээлттэй байсан.

Харин Apple TV төхөөрөмжийн хувьд энэ нь 4k дүрслэлтэй анхны хувилбар нь юм. Apple Watch бугуйн ухаалаг цагны 3 дугаар хувилбарыг мөн энэ үеэр танилцууллаа.

Тэр өндөр хүлээлтийг “хүрээгүй дэлгэц”, өндөр мэдрэмжтэй царай таних технологи, шинэ өнгийн фильтрүүдтэй, илүү мэргэжлийн төвшинд зураг авах камер, үйлдэл болон сэтгэл хөдлөлийг мэдрэх Animoji, утасгүй цэнэглэх технологи зэргийг агуулсан iPhone X, харин iPhone 8-ийн хувьд өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалж, хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоногложээ.

 
 

        FACE ID : HOME товчийг хассан тул дэлгэцийг “сэрээхдээ” нүүрний хаа нэгтээ хуруугаараа товшиход л болох аж. Харин дэлгэцний цоожийг нээхийн тулд Face ID хэмээх нүүр таних цоо шинэ арга хэрэглэдэг болжээ . Өмнөх хурууны хээ уншдаг технологийг Face ID бүрэн орлох болсон байна.

Утсыг нээхийн тулд дэлгэц рүүгээ харахад л хангалттай Face ID технологийг нэвтрүүлэхийн тулд Apple нүүрний камерт TrueDepth технологийг хэд хэдэн мэдрэгчийн хамт суулгасан байна. Эдгээрийн тусламжтайгаар хүний нүүрийг харанхуй, гэрэлтэй ямар ч орчинд, үстэй, үсгүй, нүдний шилтэй, малгайтай гээд аль ч тохиолдолд баталгаатай таньж чадах юм.

 

Мөн хүний нүүрэнд гарах өөрчлөлтийг (таргалах, турах, хөгшрөх) тасралтгүй мэдэрч, таньж чадах юм TrueDepth технологийн цаана хиймэл оюун (AI) бүхий “neural engine” боловсруулагч A11 чипний нэг хэсэг болон ажиллаж байгаа нь ийм онцгой чадварыг бий болгож байгаа гэнэ Хурууны хээ уншигч нь 50,000 хүн тутамд нэг давхцах магадлалтай байсан бол Face ID нь 1,000,000 хүн тутамд нэг давхцах магадлалтай Өөрөөр хэлбэл нууцлал нь эрс нэмэгдсэн байна Face ID-ийг төлбөр хийх Apple Pay хэрэглээнд ашиглаж болохоос гадна бусад гуравдагч апп хөгжүүлэгчид ч ашиглах боломжтой гэнэ.

Дээр өгүүлсэн TrueDepth технологийн тусламжтайгаар хүний нүүрний хувирлыг шууд боловсруулж, эможи дүрсийг амилуулдаг боломжтой. Үүнийг Apple “animojis” гэж нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл та төрөл бүрийн эможиг өөрийн нүүрний хувирал, дуу хоолой, амны хөдөлгөөнөөр амь оруулж амьд дүрс үүсгэснээ бусад руу илгээх боломжтой. Хүлээн авагч нь таны дуу хоолойтой, таны нүүрний хувирлыг харуулах эможиг үзнэ гэсэн үг.  Аниможи хэрхэн ажилладгийг дараах танилцуулгаас үзээрэй

 

УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧ : Apple компани анх удаагаа iPhone-д утасгүй цэнэглэх технологийг нэвтрүүлжээ Apple-ийн өөрийнх нь утасгүй цэнэглэгч AirPower ирэх онд зах зээлд гарах бол бусад үйлвэрлэгчдийн Qi стандарттай цэнэглэгчийг эхнээсээ ашиглаж болох гэнэ. Apple-ийн өөрийн үйлдвэрлэх цэнэглэгч нь нэг зэрэг iPhone, Apple Watch, AirPods (утасгүй чихэвч) зэргийг хамт цэнэглэж чадах ба цэнэглэх явцийн мэдээллийг iPhone-ий дэлгэцэн дээр нэгтгэж харуулдаг байх юм.