Баянзүрх дүүргийн ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГИЙН ТАНИЛЦУУЛГА
Хэзээ: 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр
Хаана: Баянзүрх дүүргийн Иргэний танхимд
Зорилго: Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүйгээр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ
эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх замаар зөрчил, гэмт хэргээс урьчдилан сэргийлэх
Зохион байгуулагчид:Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд:
- Холбогдох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулна/Оролцож буй байгууллагууд ямар үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн байгууллагад яаж, хэрхэн хандах талаар мэдээ, мэдээлэл авах боломжтой/
- Хууль, өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгнө /Иргэдэд өдөр тутам тохиолддог бэрхшээлийг хэрхэн, хаана хандаж шийдвэрлүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой. Жишээ нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, газар, хөдөлмөр эрхлэлт гэх мэт түгээмэл асуудлаар зөвлөгөө авах боломжтой/
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явагдана /гэмт хэрэг, зөрчил гэж юу болох талаар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд юуг анхаарах ёстой гэх мэт асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/
- Нотариатч үнэ төлбөргүйгээр баримт бичиг гэрчилнэ /төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, паспорт, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн
гэрчилгээ гэх мэт баримт бичиг/ - Шинэ хуулиудын танилцуулга хийгдэнэ /Шинээр батлагдсан хуулиудын онцлог, зохицуулалт, анхаарах ёстой зүйл гэх мэт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой/
ЖИЧ: БҮХ АРГА ХЭМЖЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
Өдөрлөгийн хөтөлбөр:
10:00 – 10:10 Өдөрлөгийн нээлт:
Үг хэлнэ: Зохион байгуулагчид, Дүүргийн Засаг дарга/орлогч
10:10 – 11:10 Иргэдэд Зөрчлийн тухай хуулийг таниулан сурталчлах
11:11 – 11:30 Завсарлага /хууль болон тодорхой асуудлаар бэлтгэсэн видео шторк/
11:30 – 13:30 Үндсэн арга хэмжээнүүд /сурталчилгаа, зөвлөгөө, нотариатын үйлчилгээ/
13:30 – 14:30 Завсарлага / хууль болон тодорхой асуудлаар бэлтгэсэн видео шторк/
14:30 – 17:00 Үндсэн арга хэмжээнүүд /сурталчилгаа, зөвлөгөө, нотариатын үйлчилгээ/
17:00 – 17:30 Хаалт