Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Тухайн авто замын зорчих хэсэгт гурван иргэн, аж ахуйн нэгж газраа чөлөөлөөгүйгээс 500 метр орчим хучилт хийгдээгүй үлдээд байсан юм. Дээрх иргэдтэй багагүй хугацаанд зөвшилцсөний үндсэн дээр нөхөх олговортойгоор газрыг чөлөөлж эхэллээ. Ингэснээр өнөөдрөөс газар чөлөөлөх ажил хийгдэж, зорчих хэсгийн замын хучилт хийгдэхэд саадгүй болж байна.
Тус авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгаа, 42 урт метр, 38 урт метр хоёр гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм.
Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба