26 эмнэлгийн 28 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоожээ

26 эмнэлгийн 28 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоожээ


7 жил

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 100, төлөвлөгөөт бус 436, гүйцэтгэлийн 192, нийт 728 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 10.7 сая төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулж, 100 хувь барагдуулжээ.

Энэ хугацаанд нийт 833 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд “City toilet” нийтийн бие засах газарт иргэдийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог хадгалж, худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, 19 нэр төрлийн 900 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимс жимсгэнийг хураан авч улсын байцаагчийн акт үйлдэн устгасан байна.

Тус газраас цөмийн болон цацрагийн хяналтаар рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан 58 эмнэлэгийн үйл ажиллагаа, рентген оншилгооны төхөөрөмж, цацрагийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийхэд их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 үнэлэгджээ. Зөрчил арилгах хүртэл  26 эмнэлэгийн 28 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагаа түр зогсоосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү