Нийслэлийн Онцгой байдлын газар 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 73 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 55, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 18 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 20,6 хувиар буурчээ.
Өнөөдрийн байдаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний 2, Сонгинохайрхан дүүрэгт сэжигтэй 1 тохиолдол байгааг танилцууллаа.