БААСАН ГАРИГААС ХАЛААЛТ ӨГНӨ

БААСАН ГАРИГААС ХАЛААЛТ ӨГНӨ


7 жил

Нийслэлийн өвлийн бэлтгэл 85 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлж буй.  Жил бүрийн есдүгээр сарын 15-наас сургууль, цэцэрлэг орон сууны халаалтыг өгөхөөр болжээ.

Харин албан байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөх бэлтгэлээ базаасан гэв. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж.

Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой гэдгийг салбарын яам тодотгож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү