50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ

50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ


7 жил

    Америкийн Нэгдсэн Улсын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийн нээлтэд БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Женифер Зиндал Галт, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 


  Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй нийт 25 хороо байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо байсан юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга 251 дүгээр цэцэрлэгийн газрын асуудлыг түргэн шуурхай шийдэн ажилласны үр дүнд ийнхүү 50 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү