Дуу хуурын нутгаас төрсөн дуучин эгч дүүсийн "Сүүн залбирал" тоглолт

Дуу хуурын нутгаас төрсөн дуучин эгч дүүсийн "Сүүн залбирал" тоглолт


7 жил

     Дуу хуурын өлгий нутгийн дуучид бүсгүйчүүд, тэр дундаа төрсөн эгч дүүс Боржигон овогтой Наранцогт, Отгонцэцэг нар юм. Уртын дууч МУГЖ Чулуунцэцэгийн гарын шавь Б.Наранцогт бүсгүй энэ хавар "Хөгжмийн эгшиг" дууг сэргээн дуулж өндөр үнэлгээ авсан билээ.

Харин түүний дүү МУСТА "CLASSIC GEM" хамтлагийн дуучин Б.Отгончимэг.  Төрсөн эгч дүү хоёр маань 2017 ОНЫ 10-Р САРЫН 04-нд МОНГОЛ БӨХИЙН өргөөнөө “СҮҮН ЗАЛБИРАЛ” хэмээх тоглолтыг үзэгч олондоо, ижий аав элгэн садан, нутгийн зон болон баярын өдөр нь давхцаж байгаа багш нартаа, ахмадууддаа өргөн толилуулахаар бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ. 

 Тэд тоглолтондоо зориулан "Сүүн забирал" хэмээх  эгч дүүсийн тухай дууг дуулсан бөгөөд дууны үгийн Б.Наранцогт тэрэлсэн байна. Эгч дүүсийн тухай дуу анх удаа гарахын сацуу энэ дууг төрсөн эгч дүүс амьлуулсан нь мөн онцлог содон тохиол билээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү