Зуслангийн бүсийн хаягжилтад технологийн дэвшлийг ашиглаж эхэллээ

Зуслангийн бүсийн хаягжилтад технологийн дэвшлийг ашиглаж эхэллээ


7 жил

Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулж, иргэдэд энэхүү шийдлийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Улаанбаатар хотын зуслангийн тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг. Мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан хаягжилтыг нэвтрүүлснээр хаягаа бусдад зааж өгөх, яаралтай дуудлага өгөх, тусламж авах, захиалга хүргэлтийн үйлчилгээ авахад хялбар болж байгаа юм.

Гурван үгт хаягийн апликэйшн нь үнэ төлбөргүй тул бүх хүмүүс ашиглах боломжтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү