Орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ


7 жил

Эрүүл мэнд, спортын сайдын 147 дугаар тушаал, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өвөлжилтийн бэлэн байдлыг сайжруулах, алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Энэ үеэр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээг хийнэ. Мөн төрөлжсөн /нүд, шүд, дотор, ЭХО, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, чих, хамар, хоолой/ мэргэжлийн эмч нарын үзлэг явагдаж шаардлагатай үйлчлүүлэгчийг хэвтэн эмчлүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Хөдөлгөөнт эмнэлгийн сумдад ажиллах хуваарь:

№ Сумдын нэрс – Ажиллах хугацаа
1 Чойбалсан – 9 дүгээр сарын 11-12-ны өдөр
2 Чулуунхороот – 9 дүгээр сарын 13-14-ний өдөр
3 Сэргэлэн – 9 дүгээр сарын 18-19-ний өдөр
4 Баяндун – 9 дүгээр сарын 20-21-ний өдөр
5 Гурванзагал – 9 дүгээр сарын 25-26-ны өдөр
6 Дашбалбар – 9 дүгээр сарын 27-28-ны өдөр
7 Цагаан-Овоо – 10 дугаар сарын 02-03-ны өдөр
8 Баян-Уул – 10 дугаар сарын 04-05-ны өдөр
9 Халхгол – 10 дугаар сарын 09-12-ны өдөр
10 Матад – 10 дугаар сарын 16-17-ны өдөр
11 Баянтүмэн – 10 дугаар сарын 18-19-ны өдөр
12 Булган – 10 дугаар сарын 23-24-ны өдөр
13 Хөлөнбуйр – 10 дугаар сарын 25-26-ны өдөр
 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү