2017 оны 8 дугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа.
Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгосон. Ингэснээр 8 дугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.