Хятадын Сияминь хотноо 2017 оны 9 сарын 14-17 нд Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болох гэж байна. Тив бүрээс шалгарсан 2 шилдэг баг нийтдээ эм, эр тус бүр 16 баг тамирчид оролцоно.
Монголын баг энэ оны 4 сард Малайз улсад болсон Азийн оюутны аваргын тэмцээнд түрүүлж эрхээ авсан. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо, Б. Наранбаатар,О. Энхбаатар, Ц. Отгонжаргал нарын 4 тамирчин явна. Дасгалжуулагчаар С. Тулга ажиллана. Монголын оюутны спортын холбооноос баг тамирчдыг хүлээн авч тэмцээний урилга, онгоцны билетийг нь гардуулан өгч, захиа даалгавар үүргээ өглөө. Монголын оюутны баг 9 сарын 13-нд Сияминь хотыг зорихоор болжээ.
БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.