Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд,Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран хороодын “Хамтарсан багийг чадавхжуулах” сургалт зохион байгуулав.
Хороодын хамтарсан багийн бүрэлдэхүүнд тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, ЦХ-ийн хэсгийн байцаагч, ХХҮХ-ийн нийгмийн ажилтан, ӨЭМТ-ийн эмч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, ГБХЗХХ-ийн мэргэжилтэн, ТББ-ын төлөөлөл багтдаг.
Сургалтын зорилго нь хорооны түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, чадавхжуулах сургагч багш бэлтгэх юм.
Энэ удаагийн сургалтаар багийн гишүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгч чадавхжуулах бичил лекц, асуулт дэвшүүлэх, эргэцүүлэх оролцооны аргууд, бодит кэйс дээр ажиллуулах бүлгийн ажил, хэлэлцүүлэг зэрэг сургалтын арга зүйгээр явагдлаа.