УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “кабинатаа удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэх асуудлаар бид мэдээлэл өгөх гэсэн боловч тайлбар сонсоогүй, чуулганыг завсарлуулсан. Бид бол Засгийн газрын зарим сайд нар яамаа удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэж үзэж байгаа. Дэгийн хуулийн 38.2 дугаар хэсгийг барих юм бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх ёстой юм. Өөр байнгын хорооны дүгнэлтийг сонсох эрх зүйн үндэс байхгүй. Хуулийн зөрчил гаргахаа болих хэрэгтэй. Бусад байнгын хорооны асуудлыг өөр тусдаа хурал дээрээ сонсох нь хэрэгтэй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх горимын санал гаргаж байна” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Тусгай хяналтын дэд хороо нь хуралдчихаад, дарга нь мэдээлэл хийе гэж байна. Үүнд горимын санал хураах ямар шаардлага байна аа. Дэд хорооны мэдээллийг хаалттай горимоор сонсох хуулийн заалттай.
Ингээд Тусгай хяналтын дэд хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.