Хүүхдүүдэд замын хөдөлгөөний суурь мэдлэг олгох, аюулгүй зорчих зааварчилгаа өгөх зорилгоор “Хүүхдийн жолоодлогын сургалт” Сүхбаатарын талбайд ирэх бямба гаригт болох гэж байна.
Жолоодлогын хичээлийг зассан талбар дээр тоглоомоор дамжуулан заах бөгөөд замын хөдөлгөөний дүрэм, гар зураг, дүрс эвлүүлэх, жолоодлого гэсэн хөтөлбөрийн дагуу 6-7 насны 200 гаруй хүүхдийг бүртгэн хамруулна.
Уг арга хэмжээг “Porsche Улаанбаатар” төв, Замын Цагдаагийн Албаны Урдчилсан сэргийлэх хэлтэс болон “Петровис” ХХК хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.
Эцэг, эхчүүд оролцуулах хүсэлтэй хүүхдээ 94948915 дугаарт холбогдон бүртгүүлэх боломжтой бөгөөд 5000 төгрөгийн хураамжтай. Цугласан хураамжийн орлогыг “Хүүхдийн гарын авлага” номны хэвлэлтэд зарцуулна.