2017 оны 9-р сарын 06-ны Лхагва гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна.
Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 393 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 330 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 10 хүн гэмтэж бэртсэнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өөртжээ.
Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 ослын улмаас 9 хүнд хөнгөн байдлаар гэмтэж, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг шалгаж байна хэмээн замын цагдаагийн газраас мэдээлж байна. Иймээс иргэд, жолооч та бүхэн сургууль ойр орчмын хөдөлнөөнд болгоомжтой оролцож хурдаа хасна уу.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ТАНЫ ХҮҮХЭД МУУ СУРЛАА ГЭЭД ҮХЭХГҮЙ, ХАРИН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД БУРУУ ОРОЛЦСОНООРОО АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ ЭРСДЭЛТЭЙ ГЭДГИЙГ БАЙНГА САНААРАЙ