Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 16. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.


                          Барилдлага: Үл зохилдох 
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй 
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 19 цаг 53 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сэтгэл санаа сайхан байж чин сэтгэлийн үр дүнтэй харилцан ярианд бэлэн байна. Дотны хүмүүсийнхээ санасан бодсоныг хэрэгжүүлэхэд боломжоороо тусал. Хайр дурлалын асуудлууд аз жаргал авчирна. Спортоор хичээллэх хэрэгтэй. Бодлогогүй үг, үйлдлээсээ болгоомжил.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та урьдчилан таамаглах аргагүй байдалтай байж, өөрийн эрх чөлөөг хязгаарлахгүй мөртлөө бусдын эрх чөлөөг хязгаарлах хандлагатай байна. Хардалт бол аюултай зүйл гэдгийг санаж, түүнийхээ зан чанарыг мэддэг тул тайван бай. Зарим тань өргөн нийт, сэтгүүлчдийн анхааралд өртөхийг хүсэж түүнийгээ илэрхийлэх болно. Мөнгөн орлого боломжийн хэмжээнд байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны бүх хийсэн гавъяа үнэлэгдэж, шагнал хүртэнэ. Өөрийгөө өндөрт тавьж болохгүй, үл таних хүнээс болгоомжил. Өөртөө итгэлгүй байдлаас болж сэтгэл түгших байдал ажиглагдана. Амьсгалын замын өвчин хүрэх нигууртай. Маргаангүй зөв мэт санагдаж байсан шийдвэр эргэлзээ төрүүлнэ. Санхүүгийн асуудлаа шийдэх боломж бага байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон хүнд өнөөдөр ажлынхаа өдрийг төлөвлөхөд хүндрэлтэй байна. Тийм болохоор тэд чухал уулзалт, хичээлдээ, шуудангийн мэдээ явуулахдаа хоцорч мэднэ. Хамт ажилладаг, суралцдаг хүмүүстэй харьцаа хүндэрч магадгүй. Хуумгай шийдвэр гаргах нь үймээн бужигнаан, бодлогогүй үйлдэлд хүргэж болзошгүй. Хаа сайгүй хүрч амжих гэх, хүн бүрт таалагдах гэсэн эрмэлзлээсээ татгалз.


АРСЛАН (7/23-8/22)   

Эрч хүчний тэсрэлт болж болзошгүй өдөр. Олонхи арслангууд сэтгэл хөөрөл өндөртэй байна. Та бүх хүн төрөлхтөнд хязгааргүй нөхөрсөг энэрэнгүй хандана. Хэрэв та өнгөрсөн алдаагаа өнөөдөр ухамсарлаж чадвал түүний үр дагавраас үүрд ангижрах боломж олдоно.


ОХИН (8/23-9/22)

Эрэгтэйчүүд энэ өдөр олон нийтийн дунд гялалзаж анхаарлын төвд байх бололтой. Бүх анхаарлаа орчин тойрныхныхоо хэрэгцээнд хандуул. Үйлдвэрийн осол, авто замын аваар, золгүй явдлаас алхам тутам болгоомжил. Өөрийн үл мэдэх үйл ажиллагааны хүрээнд аз турших хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Янз бүрийн салбарт удирдагч, захирал багш болбол өөрийгөө гайхамшигтай харуулж чадна. Өөрийн хүч чадал, хүчирхэг байдлаасаа таашаал авна. Хүмүүс ба нөхцөл байдалд анхааралтай хандаж чадвал энэ өдөр танд маш их ирээдүйг нээж өгнө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хичээл сурлагад сайн өдөр. Баялаг уран сэтгэмж, амьд хурц дүрслэлээрээ та багш нараа алмайруулна. Дурын нөхцөл байдалд хүмүүс, эд зүйлстэй хоромхон зуур зохицож авъяас чадвар тань илэрнэ. Мэдлэг хүчээ амжилттай хэрэглэх салбарууд бол анагаах ухаан, сэтгэл зүй, утга зохиол, яруу найраг байна.


НУМ (11/22-12/21)

Шинэ ажил эхлэх, ажлынхаа хүрээг солих, шинэ ажилд ороход таатай өдөр. Энэ өдөр таны сэтгэл санаа өндөр байна. Дур булаам байдал, бэлгийн эрч хүч тань байнга нэмэгдэнэ. Харамсалтай нь хоёр дахь хагаст найз нөхдийн дунд таагүй байдал үүснэ. Гэвч үүнд бүү зов. Эвлэрэнгүй байдал ч бүү гарга. Харилцан буулт хийвэл бүх юм номоороо болно. Хувийн амьдралд тань гэнэт муу байдал илэрч болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Удаан хугацааны турш өгөгдөөгүй байсан ажлын хөлсөө та гэнэт хүлээн авна. Мөн авлагатай хүмүүсээсээ өр ширээ авна. Аз жаргал хуурамч тул маргаашдаа мөнгө нөөцлөхөө бүү март. Хойшлуулах аргагүй их хэмжээний зардал хэрэгтэй болж ч магадгүйг сана.


ХУМХ (1/20-2/18)

Та найз нөхдөө сайн судал. Таныг дэмий зүйлд уруу татаад байна. Та үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Сарын эхээр бүх зүйл санаснаар болохгүй. Хэдий тийм ч ажил төрлөө дуусгаж чадна. Харин санхүүгийн талаас ч, карьерийн талаас ч танд үр дүн гарахгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Эргэн тойрныхоо хүмүүсийг та гайхшруулж чадна. Гаргасан асуудлаа та хурдан шийдэх хэрэгтэй. Цагийг дотны хүмүүстэйгээ халуун дулаан нөхөрсгөөр өнгөрөө. Тэд танд ажил хэргээ бүтээхэд дуртайяа тусалцгаах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү