Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан зарим тоон мэдээллийг хүргэе. Оны эхний хагас жилийн судалгааны дүнгээр манай улсад 132 мянган ажилгүй иргэд байна.
- 77.2 мянга нь эрэгтэй (58.6%),
- 54.6 мянга нь эмэгтэй (41.4%).
Ажилгүй 5 хүн тутмын 4 нь хот, суурин газарт амьдарч байна.
Нийт ажилгүй иргэдийн талаас дээш хувь нь 35 наснаас доош:
- 15-34 насныхан 55.6 %
- 25-29 насныхан 23.0 %
- 35-49 насныхан 34.7 %,
- 50-59 насныхан 9.7 %
Судалгаанаас үзвэл, 55,1 хувь буюу 72.6 мянган иргэдэд ажил хайгаад ч олдохгүй байгаа гэнэ. Харин 17.4 мянга иргэнд (13.2%) мэргэжилд нь тохирох ажил олдохгүй, 10.1 мянган иргэдийг (7.7%) мэргэжил, дадлага туршлага байхгүй учраас ажилд авдаггүй гэжээ.
Түүнчлэн боловсролын салбарын дундаж цалинтай холбоотой мэдээллийг хүргэхэд:
2016 оны байдлаар боловсролын салбарын дундаж цалин 712,9 мянга байсан бөгөөд энэ нь улсын дунджаас (861,9 мянга) 149 мянган төгрөгөөр доогуур үзүүлэлт юм.
2007, 2008 онуудад Боловсролын салбарын дундаж цалин (174,3; 289,2 мянга) улсын дунджаас (173; 274,2 мянга) өндөр байжээ. Харин 2009 оноос хойш 2 мянган төгрөгөөр улсын дунджаас буурч, өдгөө 2016 онд 149 мянган төгрөгийн зөрүү хүртлээ өсөж, улсын дунджаас доогуур цалин авч байна.
Мөн ҮСХ-ны гардаг мэдээллээс үзвэл, Боловсролын салбарын дундаж цалин 712,9 мянга байхад, хувийн цэцэрлэг, сургуулийн дундаж нь 1 сая 13,6 мянган төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 151 мянган төгрөгөөр өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: www.1212.mn