Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн.
Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. Тус зам 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барьж, орчныг тохижуулах шийдвэр гаргасан юм.
НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аялал жуулчлалын замын эхний 3 га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч Авто зогсоол барих талбайн 1,1 га газрыг эзэмшигч “Энигма” ХХК-ийн охин компани болох “Монголын Үндэсний их сургууль”, Универсал политехник коллежийн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат маргаан гаргаж, аялал жуулчлалын замын “Авто зогсоол”-ын ажлыг зогсоогоод байна.
“Энигма” ХХК нь охин компаниудын хамт Богд хан уулын амны 45 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглалтын гэрчилгээгээр эзэмшдэг бөгөөд нийтийн эзэмшлийн авто зогсоол барих Засгийн газрын тогтоол, Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын тушаал, НИТХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэр бүхий газрыг чөлөөлөлгүй, өөрийн харъяа Монголын Үндэсний их сургуулийн оюутнуудыг турхиран эсэргүүцэж, төрийн ажлыг гацаагаад байна.
Манай орны хувьд авто замын ажил цаг хугацаатай хийгддэг. Нийслэлчүүдийн цэвэр агаарт гарах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, амарч, зугаалах эрхийг хангах, эрүүл мэндийг хамгаалах зорилт бүхий тус замын ажил мөнгөтэй ганц компанийн эрх ашгаас болж зогсоход хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч тус компанийн хувиа хичээсэн, аминч үзлээс болж, нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалах боломж хаагдахад хүрээд байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч авто зогсоолын цогцолбор байгуулах ажил зогсоод байна
9 жил /2017-09-06 04:00:26 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1494
3 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1276
3 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1498
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1627
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2571
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
3006
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76573
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71248
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд