113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болголоо

113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болголоо


7 жил

Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан.

Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2017 оны  А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүллээ.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газарт болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг тус тус хүчингүй болгож, сургууль, цэцэрлэгийн эзэмшилд нь буцаан шилжүүлж байсан билээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү