Орон нутгийн Их дээд сургуулиудын оюутны урлаг, спортын 20 дугаар Универсиад их наадам Ховд аймгийн төвд 9 сарын 24-27 нд зохион байгуулагдах гэж байна. Наадмыг БСШУСЯ, МОСХ, Ховд их сургууль, Ховд аймгийн ЗДТГазар хамтран явуулна. Наадамд орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа 10 орчим ИДСК болон хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын ИДС-ийн баг тамирчид, урлагийн хэсгийнхэн оролцоно аж. Бүсийн Универсиад наадам спортын 6, урлагийн 6 төрлөөр явагдахаар болжээ.
