Замын цагдаагийн албаны харьяа нэгжийн удирдах ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Замын цагдаагийн албаны харьяа нэгжийн удирдах ажилтнууд сургалтад хамрагдаж байна


7 жил

Замын цагдаагийн албаны харьяа нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Сургалтад 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар хамрагдаж байгаа юм.

Сургалт, зөвлөгөөнөөр алба хаагчдад шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтууд, анхаарах асуудал, Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн өнөөгийн байдал, Замын хөдөлгөөнд тавих хяналтыг зохион байгуулах, анхаарах асуудал, Цагдаагийн алба хаагчийн сэтгэл, харилцааны соёл болон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, Урьдчилан сэгийлэх ажлын аргачлал, анхаарах  асуудал зэрэг нийт 26 сэдвийн дагуу Тээврийн прокурорын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологи, холбооны төв, Леди төв, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч байна. 

Мөн сургалт, зөвлөгөөний төгсгөлд зарим аймаг дахь Замын цагдаагийн тасгаас бэлтгэсэн сонсгол мэдээлэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар танилцаж санал солилцох юм. Сургалт, зөвлөгөөн маргааш өндөрлөнө.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү