Аюулгүй ажиллагааг хангаж, орц, гарцыг чөлөөллөө

Аюулгүй ажиллагааг хангаж, орц, гарцыг чөлөөллөө


7 жил

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Жаргалсайхан, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаа нар 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах 70 дугаар цэцэрлэгийн зүүн хажууд иргэн н.Өвдөлмаагийн захиалгаар баригдаж байгаа үйлчилгээний 5 давхар барилгын гадна орчны аюулгүй байдал, тус цэцэрлэгийн орц, гарцыг чөлөөтэй байлгах талаар өгсөн үүргийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналтыг хийж гадна хашааны хаалгыг авахуулж орц, гарцыг чөлөөлүүлж, орчны хог хаягдлыг арилгуулж ажилласан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү