БНХАУ-д суралцах хүсэлтэй монгол иргэд тус улсын Элчин сайдын яамны урд өнгөрсөн сарын турш урт дараалал үүсгэсэн. Үүний дагуу ГХЯ-наас удаа дараа хүсэлт явуулсны дагуу БНХАУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэхээр нэг өдөр анкет бөглөж буй иргэдийн тоо 60 байсныг 100 болгожээ.
Мөн даваа, лхагва, баасан гаригт виз мэдүүлэх анкет авдаг байсан бол мягмар, болон пүрэв гаригийг нэмж ажлын таван өдөр мэдүүлэг авахаар болжээ.