Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг болно


7 жил

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-ийн санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг бөгөөд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгост явуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү төслийн хүрээнд есдүгээр сарын 7, 8-нд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д  зохион байгуулах юм. Тус өдөрлөгт оролцох хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болохыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Энэхүү өдөрлөгт  БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох  “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК, зэрэг Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх зэргийн компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ. 

Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагжих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм. Бид 8-р сард Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийг амжилттай төгссөн 4 суралцагчийг БНСУ-руу явуулсан. Цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж энэ ондоо багтаад хорь, 2018 онд 100-150 залуучуудыг шинээр нэмж дадлагажуулах зорилготой ажиллаж байна.  “IT” -ийн салбар ирээдүйд  манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар болно гэж хардаг. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Эм Кэй Ай Ти /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн боловч 2017 оноос нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлж эхэлснээр цар хүрээ нь улам өргөжиж олон нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна.  Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай юм. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсч байна” гэлээ.

MKIT сургалтын төвийн захирал Ш. Төгсбаяр “Сургалтын төв маань зөвхөн мэргэжлийн ангиас гадна бусад хэрэглээний програмын ангидаа оройн цагаар иргэдийг сургаж байгаа. Бүх сургалт үнэ төлбөргүй. Харин мэргэжлийн ангиудад суралцах хүсэлтэй хүмүүсийг таван үе шаттайгаар шалгаруулж, тэнцсэн суралцагчдыг бүртгэн авч сургадаг. Нарийн мэргэжлийн сургалтууд гурван сарын хугацаатай явагддаг бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй хүн бүртгүүлсэн байгаа.  Тууштай, 70 хувиас дээш ирцтэй сууж чадсан, мөн шалгалтаа амжилттай өгсөн суралцагчдыг ажилд сонгон шалгаруулах, төслийн ажил гүйцэтгүүлэх гэх мэт дараа дараагийн үйл ажиллагаанд оролцуулах юм.  Ихэнх хүмүүс ирц хүрэхгүйн улмаас төгсөж чаддаггүй. Тиймээс суралцах хүсэлтэй иргэд маань хамгийн гол нь хичээлээ таслахгүй, идэвхтэй байх нь чухал гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

 

“Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр

Зохион байгуулах үйл ажиллагаа

 Хугацаа

Оролцогч

Хаана

 

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр

 

1.

Олон улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлага, БНСУ-ын мэдээлэл технологийн салбарын төлөв байдал сэдэвт лекц

 

 

 

10:00-11:00

БНСУ-ын  Гадаад хэлний их сургуулийн Профессор Ким Бён-Чу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Иргэний танхим

 

2.

Шагнал гардуулах ёслол

11:00-11:10

Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын /CITA/

 

3.

БНСУ-ын IT компаниудын ажлын байрны төлөв болон ажил хайгчдын байр суурь сэдэвт лекц

 

11:10-11:40

Who is Holding компанийн ерөнхийлөгч Ий Чон-Жун

 

4.

Илтгэл

11:40-12:10

“Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар

 

5.

БНСУ-ын аж ахуйн нэгжийн ажил эрхлэлт болон төслийн оролцооны нөхцөл, бэлтгэл сэдэвт лекц

 

 

12:10-13:00

MKIT мэдээлэл технологийн сургалтын төвийн захирал Хуан Ин-Гюү

 

6.

Анхан шатны ажлын ярилцлага

 

 

14:00-18:00

Who is , Мика,

Ипал, GTNMGL компаниудын төлөөлөгчид

НЗХГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв

 

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр

 

1.

Гүнзгий шатны ажлын ярилцлага /анхан шатны ярилцлагад тэнцсэн хүмүүс хамрагдана/

 

 

 

10:00-13:00

Who is , Мика,

Ипал, GTNMGL компаниудын төлөөлөгчид

 

 

НЗХГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв

 

2.

Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын бизнес уулзалт

 

 

13:10-14:30

ICT, MMarket

 

     

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү