Аугаа барилгууд: Ангкор Ват

Аугаа барилгууд: Ангкор Ват


7 жил

    Архитектур тодорхогүй - 1150 он       Байршил: Камбож

IX-XIV зууны хооронд Камбожийн нутагт хүчирхэгжин мандаж байсан Кхмерийн Эзэнт гүрний нийслэл Ангкорын зүрхэнд дэлхийн хамгийн том шашны байгууламжуудын нэг Ангкор Ват оршино. XII зуунд II Суряаварман хааны үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн Кхмерийн динсти өвөрмөц соёл иргэншил бүхий улс байв. Суряаварман хаан гүрнээ тэлж өргөжүүлэхийн хажуугаар нүсэр том, сүмүүд бариулж байжээ.

 

   Түүний хаанчлалын үед Анкгор аж үйлдвэрийн өмнөх эриний дэлхийн хамгийн том хотын энд хүрсэн юм. Ангкор Ватыг 1120 оны үед Хинду шашны Виншу бурханд зориулж барьж эхэлсэн боловч Кхмерийн “бурхан-хаан” Суряаварманы онгон шүтээн, улмаар бунхан болон хувирчээ. Давхралдсан тавцан дээр дэлгэрч буй таван лянхуа цэцэг мэт загвар нь Энэтхэгийн хиндү архитектурын тусгал юм.

  Номын сан

  Кхмер сүмүүд энэтхэг сүмүүдийн нэгэн адилаар бурхдын өлгий-ариун Мэрү уулыг бэлгэдсэн өндөр, Шовх дээвэр бүхий шүтээний газар төвлөдөг. Харин ангкор Ват асар томоос гадна барилгын зохион байгуулалт нь кхмер уран барилгын өвөрмөц өнгө төрхийг илтгэнэ.  Голын шовх дээрээс гадна дөрвөлжин жижиг дээвэр Мэрү уулын оргилуудыг бэлгэджээ. Сүмийг гурван тусдаа гудам хүрээлэх ба гадуураа хана болон усны шуудуу бүхий эл цогцолбор 1500 м урт үргэлжилнэ.

Кхмер барималчид цогцолборыг Хиндигийн их туулсын үйл явдлууд, кхмерчүүдийн сансрын талаарх төсөөллөөр чимэглэжээ. Зөвхөн хүрээлсэн гудмуудад хэдэн мянган товгор сийлбэр бий бөгөөд цөмийг нь тойрч үзэхийн тулд 21км алхах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү