Зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр цуцлагдлаа

Зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр цуцлагдлаа


7 жил

Хотын дарга өнөөдөр /8 дугаар сарын 31-нд/ Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг ЦУЦАЛЖ буйгаа автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж байхдаа мэдэгдлээ. 

 

Үүний дагуу Есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. 

Өмнө нь замын түгжрэлийг бууруулна гэж үзэж төв зам загуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан билээ.  Энэ шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлээд хоёр долоо хоногийн нүүрийг үзэж байгаа юм. 

Шийдвэр цуцлагдаж байгаа шалтааныг "Хотын түгжрэлийг багасгах зорилготой байсан ч хотын хөдөлгөөн багасаагүй болохоор цуцалж байна" хэмээн тайлбарлав. 

Замын түгжрэлийг бууруулахын тулд:

  1. Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний огтлолцлын замыг өргөтгөх,
  2. Дөлгөөн нуур орчим, 3-р сургуулийн замыг өргөтгөл хийх
  3. Хүргэлт түгээлтийн машиныг олон улсын жишгийг дагаж 21:00 цагаас 07:00 цагт хийдэг болгох
  4. Хувийн сургуулийн хүүхдээ төрийн албан хаагч  албаны машинаар зөөхгүй байх. Үүний тулд жилд 7-8 сая төгрөг байдаг автобусны үнийг багасгах
  5. Их дээд сургуулийн төвлөрлийг багасгах. Зарим их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргах
  6. Төрийн захиргааны албан хаагчид 1 өдөр машингүй, нийтийн тээврээр зорчдог болох үүргийг Хотын дарга "Түгжрэлийг бууруулах" Ажлын хэсгийнхэнд өглөө.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү