Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны аравдугаар хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 10 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- Гудамж, зам, талбайн болон гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын тухай
- Дүүргийн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, сэргээн засварлалтын талаар хийж хэрэгжүүлж буй ажлын тухай
- Халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын тухай
- Хичээлийн жилийн бэлтгэл ажлын тухай
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, цаашид анхаарах асуудлын тухай
- Хамтарсан баг байгуулах тухай
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай
- Дүүргийн ИТХ-аас 2017 оны эхний хагас жилд гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийн тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-Иргэний танхимын үйл ажиллагааны журам батлах тухай Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын тэргүүлэгч Ж.Цэцгээ
-Гадаадад томилолтоор ажиллуулах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.