Ардчилсан намын Улстөрийн зөвлөл Ардчиллын өргөөд хуралдаж байна. Тус зөвлөлд Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэт удирдах албан тушаалтай намын гишүүд оролцдог байна.
Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн баримтлах байр суурийг ч хэлэлцэж байна. Мөн энэ асуудлыг судлах үүрэгтэй Л.Болд гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс мэдээлэл өгч байгаа аж. Хурлаас гарсан шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр танилцуулах аж.
Тэгэхээр Төрийн ордонд 14.00 цагт хуралдана гэж зарлагдсан Ардчилсан намын бүлгийн хурал бага зэрэг хоцорч эхлэх төлөвтэй байна.