Нийгмийн даатгалын санд 2017 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр нийт 1 их наяд 172 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Энэ нь төсөвлөснөөс 8.3 хувь буюу 89 тэрбум төгрөгөөр давж биелсэн дүн юм.
Нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 203 тэрбум төгрөг буюу 21 хувиар өссөн байна. Тус санд улсын төсвөөс 342 тэрбум төгрөгийн татаас олгожээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг дараахь байдлаар нийгмийн даатгалын сангуудад хуваарилсан байна.
- Тэтгэврийн даатгалын санд 837.7 тэрбум,
- Эрүүл мэндийн даатгалын санд 198.7 тэрбум,
- ҮОМШӨ-ний даатгалын санд 74.3 тэрбум,
- Тэтгэмжийн даатгалын санд 58.8 тэрбум,
- Ажилгүйдлийн даатгалын санд 24.9 тэрбум төгрөгийг тус тус хуваарилжээ.