Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 9. Буд гараг.Эрхтэний тэнгэрт одтой, Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.


                          БарилдлагаИдэр 
                          Шүтэн барилдлага
: Нэр өнгө
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Анхны харцаар дурлаж болзошгүй. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй. Хурц ухаантай, нэгэн хэвийн байдлыг үзэн яддаг хүмүүс таны анхаарлыг татна. Хэт хөнгөн хийсвэр харьцаанаас болгоомжил. Аахар шаахар зүйлд хайр дурлал, уран бүтээлийн эрч хүчээ бүү үр.


ҮХЭР (4/20-5/20)

Таны амьдралд хандах байр суурь, шургуу зан чанараас олон зүйл хамаарна. Хэрвээ тантай хамаатай асуудлаар чухал шийдвэр гаргасан бол яаран бүү баярлаж өгснийг нь шүүрэн авах хэрэггүй. Энэ талаар хувь заяа тань хамаарч байгаа хүмүүстэй ярилцах илүү асуудлууд байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Чухал өөрчлөлт гарч, өмнөх санаа бодлыг дүгнэх шинэ төсөл боловсруулах идэвхитэй оролцоно. Шинэ санаа зоригтой дэвшүүлснээр нэр хүнд олно. Аливаад түрэмгий, сэтгэл дундуур, зонхилох байр эзлэх гэсэн хүслээ хязгаарла.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бизнесийн хүрээнд ажилладаг мэлхийнүүдэд таатай өдөр. Санхүүгийн байдал өснө. Тоглоомд хожих, зээлсэн мөнгөө авах, ашигтай хэлэлцээр хийх боломжтой. Эмэгтэйчүүдэд хайр ирнэ. Шинэ сонирхол, хөнгөн хайр ирнэ. Эрчүүдэд бол түншийн харьцаа бий болж хувийн амьдралд тань багагүй өөрчлөлт гарна.


АРСЛАН (7/23-8/22)   

 Одод таны нэр нөлөө өсөхөд нөлөөлж байна. Шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, түргэн итгэлтэйгээр ажиллагтун.


ОХИН (8/23-9/22)

Намуун дөлгөөн, бодлогоширсон хайрт тань таны дур сонирхолыг татна. Та нарын харьцаа хэр сайн байх нь олон зүйлээс хамаарна. Хайр дурлал бол нандигнан хайрлах эрдэнэс юм. Гэр бүлийн туршлага гэдэг бол үнэлж баршгүй үнэт зүйл гэдгийг сайн ойлгоно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэр бүлд хэрүүл маргаан гарна. Гэнэтийн таагүй үйл явдлууд болно. Үнэтэй бэлэг авч магадгүй. Гэр бүл болоход тааламжтай цаг од эрхэсийн ивээлийг бүү алд. Олсон ашиг нь гэнэтийн зардалд хүргэнэ. Хэрэгтэй хүмүүстэйгээ харьцаж ихээхэн ашиг олох боловч та нэлээд сэтгэл хөдлөлтэй байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Олон зүйл амласан сонирхолтой өдөр. Амьдрал амархан, сонирхолтой, эд материалын болон ёс суртахууны хэрэгцээ хангалттай санагдана. Таны бүх мөрөөдөл биелэнэ. Бичиг баримтандаа анхааралтай бай. Ажил хэргийн шинэ төсөл боловсруулж байгаа бол нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг ав.


НУМ (11/22-12/21)

Өөрийгөө чөлөөтэй хүчтэй, итгэлтэй амжилттай байгаагаа мэдэрнэ. Олонх нум аялалд явж танилынхаа хүрээг өргөтгөнө. Өдөр нь ухаанаа алдаж согтууруулах ундаанд автах байдлаас сэргийл. Улсын төсвийн байгууллагад ажилладаг бол сэтгэл дундуур байж ажлын байраа солих талаар бодно. Ядуурлаас болгоомжлох хэрэггүй ч мөнгөний талаар сэтгэл зовох болно.


МАТАР (12/22-1/19)

Үдээс өмнө маш их ажилтай байна. Таныг шавдуулсан яаралтай ажил гарна. Санаачлагыг гартаа авахгүй бол бусдын эрхшээлд орох магадлалтай. Матрын олон хүн үнэнч шударга байна энэ өдөр. Гэвч эргэн тойрныхондоо тавьсан санал шүүмжлэл үндэслэлтэй байх нь юу л бол. Хариуцлагатай, дэг журамтай байх авч ажил дээр тань аюул хүлээж байж магадгүй.


ХУМХ (1/20-2/18)

Албан тушаал дэвших, хайр дурлалд таатай өдөр. Бариа сайн байхын тулд гараа сайн байхад анхаарч, эрч хүч, энергиэ зөв зүйлд чиглүүл. Хийхээр төлөвлөсөн ба хийж амжаагүй зүйлсээ толгой дотроо дахин тунгаан бод. Хэт болгоомжлол цаг алдуулах магадлалтай.


ЗАГАС (2/19-3/20)

Харилцаа, хайр дурлалын явдалд таатай өдөр. Ухаалаг хийгээд хүнтэй эвлэг харьцдаг байдал тань олны хайрыг хүлээхэд хүргэнэ. Харшил өгч болзошгүй. Олон хүн өнөөдөр хүнд, таагүй, хариуцлагатай ажилд дайчлагдах бөгөөд зарим нь албан тушаал ахих магадлалтай байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү