Аугаа барилгууд: Бичээсийн сүм буюу Пакалын сүм

Аугаа барилгууд: Бичээсийн сүм буюу Пакалын сүм


7 жил

   Мексикийн өтгөн шугуйд удаан нуугдсан бичээсийн сүм Төв Америкийн маяагийн соёл иргэншлийн сонгодог эриний (o6250-900) сод жишээ юм. Энэхүү шаталсан пирамид 21 м өндөр бөгөөд орой дээрээ бунхантай. Пирамид есөн давхар ба голоор нь шат дээшээ өгссөн ажээ. Хэдийгээр анх байсан өнгөлөг гоё стукко чимэглэлийн ихэнх нь үгүй болсон ч эртний Паленкэ хотын төв дэх содон барилгуудын нэг хэвээр.

   Байшингийн хамгийн гол хэсэг хараанаас алдарчээ. Пирамидын гүнд Паленкэгийн удирдагч Кунич Жанааб Пакалын булш байдаг агаад тэрбээр 683 онд нас нөгчих хүртлээ бараг 70 шахам жил тус хотыг захирчээ. Хааны чулуун авс гоёмсог хүн чулуун тагтай агаад тагт дотор нь хаш зэрэг үнэт эдлэлүүд байсан юм. Уг барилгыг Пакалын хаанчлалын сүүл үед эхлүүлсэн бөгөөд түүний хүү II Кунич Кам Баламын үед дуусгажээ.

 

Ихэнх ихэнх Маяагийн пирамидын нэгэн адилаар Бичээсийн сүм нилээд өндөр. Барилгачид түүнийг алсаас харагдам тэнгэр цойлдсон болгохыг хүссэн ажээ. Таван цонхыг тулж буй тулгуур ханан дээр сийлсэн рельеф болон доторх бичээсүүд дээр Пакалын хаанчлалын талаар өгүүлсэн бөгөөд чухам ийм учраас Пакалын сүм хэмээн нэрлэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү