Монголын түүх, соёлын зарим асуудлаар эрдэмтэд чуулна

Монголын түүх, соёлын зарим асуудлаар эрдэмтэд чуулна


7 жил

Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр болно.

Хуралд монгол, япон, хятадын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцоно. Хурлаар олон улсын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ олон нийтэд танилцуулах юм.

Тухайбал академич Ж.Болдбаатар “Монголын өөрчлөн байгуулалтын түүхийн судалгаа, зангилаа асуудал”, профессор Футаки Хироши “XX зууны Монгол, Японы харилцааны түүх-дайсан, нөхөр хоёрын хооронд”, доктор Хөхбаатар “БНМАУ-ын 1945 оны Чөлөөлөх дайны зорилт ба Өвөр Монгол”, доктор Б.Пунсалдулам “Монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт”, доктор Д.Дашдулам “Төрийн зүтгэлтнүүдийн хоорондын харьцаа”, доктор Хирокава Саху “Богд хааны үеийн Халх монголын газрын бодлого”, доктор Н.Алтантөгс “XX зууны Монголын хөгжилд гадаад зээл тусламжийн гүйцэтгэсэн үүрэг”, доктор Б.Цэнддоо “Соёлын довтолгоо: Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу хийсэн алхам” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү