Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин маргааш хөдөлгөөнд оролцоно

Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин маргааш хөдөлгөөнд оролцоно


7 жил

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин маргааш буюу бямба гарагт хөдөлгөөнд оролцоно.

Тодруулбал, улсын дугаарын сүүлчийн орон нь

  • тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны наймдугаар сарын 26-ны Бямба гарагт,
  • сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны наймдугаар сарын 27-ны Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин

  • авто зам засвар,
  • хот тохижилт,
  • шугам сүлжээ,
  • зөөврийн ус хангамж,
  • дипломат байгууллагын автомашин
  • зочид төлөөлөгчдийн цуваа,
  • нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл,
  • стандартын шаардлага хангасан такси,
  • ажилчдын автобус,
  • таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
  • тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү