‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ буцалтгүй тусламжийн хөтөлбөр Баянзүрх дүүрэгт хэрэгжинэ

‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ буцалтгүй тусламжийн хөтөлбөр Баянзүрх дүүрэгт хэрэгжинэ


7 жил

Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад түлхүү хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүрэгт хэрэгжихээр боллоо. 


Тодруулбал Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах нар уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилгын засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн С.Жавхлан, БСШУЯамны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон Япон улсын элчин сайдын яамны бусад зочид төлөөлөгчид оролцлоо.


Энэхүү хөтөлбөр 2017 оны IV сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оны гуравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байгаа юм 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү